top of page

Сэтгэл зүйч | Counsellor

Алтанзүрхийн НОМИН

Миний бие Австрали улсад Австралийн Зөвлөгөөний Сэтгэл Зүйчдийн Холбооны (ACA) итгэмжлэгдсэн их сургуульд зөвлөгөөний сэтгэл зүйчийн мэргэжлээр бакалаврын зэргээ суралцаж төгссөн. Мэргэжлээрээ ажиллаад дөрвөн жил болж байгаа. Ихэвчлэн өсвөр насныхан ба насанд хүрэгчдэд ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэн ажилласан.

Ажлынхаа гарааг хүүхэд, өсвөр насныхан болон байгууллагын ажилтнуудад EQ буюу сэтгэл хөдлөлөө ойлгон удирдах, стресс менежментийн сургалтууд орж эхлүүлж байсан. Түүний дараагаар сургуулийн сэтгэл зүйчээр ажиллаж сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг эрчимтэй үзүүлж эхэлсэн. Удалгүй Лондон хотод түр байрлан Аутизмын Хүрээний Эмгэгтэй хүүхдүүдийн ахлах сургуульд багшийн туслах ажилтнаар ажиллаж гарсан. Үүний хажуугаар одоогийн энэ веб хуудсаа хөтөлж эхлээд сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа сэтгэл зүйн онлайн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж, Англи хэл болон эх хэлээрээ сэтгэлээ уудлан, санаа зовж буй асуудлаа ойлгож шийдэхэд нь туслах, сэтгэл зүйн дархлаагаа дэмжихэд нь тусалж байна.

Одоогоор нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Чөлөөт цагаараа зураг зурах, ном унших, иог хийх, тэмдэглэл хөтлөх, гэрээ тохижуулах, олуулаа board game болон янз бүрийн тоглоом тоглох дуртай. Gardening буюу ургамал, цэцэг, жимс ногоо тарьж сурахыг хүсдэг, мөн еко, дэлхийд ээлтэй бүх зүйлд маш их дуртай.

Яагаад сэтгэл зүйч мэргэжлийг сонгосон бэ?

Өсвөр насандаа анх би янз бүрийн ойлгомжгүй, хэцүү сэтгэл хөдлөл, мэдрэмжүүдийг мэдэрч, яагаад ийм мэдрэмж мэдэрч байгаа, яаж зохицуулахаа ер мэдэхгүй байлаа. Тэр үедээ аав, ээждээ үүнийгээ хэлээд ойлгохгүй байхдаа, аав ээж маань үүнээс өөр санаа зовох зөндөө зүйл байгаа байх гэж бодоод хэлдэггүй, яаж хэлэхээ ч мэддэггүй байсан. Мөн ярилцах сургуулийн сэтгэл зүйч ч байгаагүй. Найз нөхөд, үе тэнгийнхэн маань мөн л ижил төстэй асуудлуудтай харагддаг байсан, зарим нь бүр ч хэцүү зүйлийг туулж байгаа харагддаг байв. Тийм ч учраас би хүүхэд, залууст сэтгэл хөдлөл, дотоод зөрчил, шаналлаа илүү сайн ойлгож, эрүүл хариу арга хэмжээг авч чаддаг байхад нь тусалдаг сэтгэл зүйч болохоор энэхүү мэргэжлээ анх сонгосон юм. Хүн бүр өөрийнхөө болон бусдын дотор буцалж байдаг олон сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд болох сэтгэл зүйн эрүүл мэндийг яаж тордохоо мэддэг, сэтгэл зүйн дархлаагаа байнга дэмждэг байгаасай гэж би боддог.

Би ямар төрлийн сэтгэл зүйн зөвлөгөөний арга ашигладаг вэ?

Би 'integrative approach' буюу сэтгэл зүйн нэгдмэл арга барилыг ашигладаг сэтгэл зүйч юм. Өөрөөр хэлбэл Хүмүүнлэг сэтгэл судлал, Танин Мэдэхүйн Зан Үйлийн сэтгэл судлал (CBT), Хүлээн Зөвшөөрөл, Зорилгодоо Тууштай байх сэтгэл судлал (ACT) зэрэг сэтгэл судлал, сэтгэл заслын янз бүрийн чиглэл загваруудын санаа, арга техникийг хослуулан ашиглаж ажилладаг гэсэн үг юм. Хүн бүр өөр өөр гэдэг зарчим баримтлан тухайн хүний хувийн онцгой хэрэгцээ, өвөрмөц нөхцөл байдалд тохирсон сэтгэл зүйн зөвлөгөө заслын төлөвлөгөөг боловсруулж ажилладаг. Би үйлчлүүлэгч-тэйгээ сэтгэлээсээ, үнэнч шударгаар 'therapeutic relationship' буюу сэтгэл зүйн зөвлөгөө заслын нандин итгэлцэл бүхий холбоог үүсгэхэд чухалчлан төвлөрдөг ба энэ нь тухайн хүн шийдэхийг хүссэн асуудлаа бүрэн дүүрэн илэрхийлэх, олон өнцгөөс харах, шийдлийг дотроосоо олох, ухаарах, шийдэхийг хүссэн асуудалд эерэг өөрчлөлтийг бий болгоход гол түлхүүр гэж итгэдэг. Энэхүү сэтгэл зүйн зөвлөгөө заслын нандин итгэлцэл бүхий холбоог тогтоох, хадгалахын тулд сэтгэл зүйч би таныг шүүмжлэлгүйгээр хүлээн зөвшөөрөх, таны давуу тал чадварууд дээр суурилсан арга техникийг санал болгох, халуун дулаан аюулгүй байдлыг мэдрүүлэх, хүндэтгэл, харилцан ойлголцол, нээлттэй байдал, шударга байдлыг харилцаандаа эрхэмлэх юм. Анх удаа сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээнд хамрагдах гэж байгаа бол энэ нийтлэлийг маань уншаарай.

Ажлын туршлага

Nomin Counselling, Онлайн  |  2022 - Одоо

Сэтгэл зүйн зөвлөгөөний сэтгэл зүйч

Blindcare, Онлайн  |  2022 - 2024

Сэтгэл зүйн зөвлөгөөний сэтгэл зүйч

Newhaven school King's Park , Их Британи Улс  |  2023 - 2023

Багшийн туслах ажилтан

Сургуулийн сэтгэл зүйч

Сэтгэл зүйч, Сэтгэл зүйн сургагч багш

Милпера мужийн ахлах сургууль, Австрали Улс     |     2019-2020 он

Сайн дурын туслах багш

Дадлагажигч | Залуучуудын хөгжлийн баг

Боловсрол

Сэтгэл Зүйн Бакалавр

Хэрэглээний сэтгэл судлалын тэнхим  

Гриффитийн их сургууль, Австрали Улс     |     2017 - 2021

Бүрэн Дунд Боловсрол

Кембрижийн олон улсын боловсролын сургалтын хөтөлбөр

Орчлон олон улсын сургууль, Монгол Улс     |     2010 - 2016

Мэргэшил

  • сэтгэл хөдлөлийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, зохицуулах аргуудад суралцах;

  • стресс, санаа зоволт, айдас түгшүүр гэх мэт сэтгэл хөдлөлийг зохицуулах;

  • өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлээ дээшлүүлэх;

  • төрсний дараах сэтгэл зүйн шилжилтийг давах, ойлгох, өөрийгөө хайрлах;

  • найз нөхөрлөл, үерхэл, хүмүүс хоорондын харилцааны асуудлыг зохицуулах, нийгмийн ур чадвараа сайжруулах;

  • суралцах урам зоригоо олох дээшлүүлэх; сургуульдаа дасан зохицох,

  • өөрийн төрөлх соёлоос өөр соёлд дасан зохицох гэх мэт багтана.

Шагнал | Badges

Зурган намтар| Gallery

bottom of page