top of page

Сэтгэл зүйн зөвлөгөөний цаг

Сэтгэл зүйч А.Номин миний бие одоогоор Шинэ Зеланд улсад "Master of Counselling" буюу Сэтгэл зүйн зөвлөгөөний магистрийн зэрэгт суралцаад завгүй байгаа учир долоо хоногт хамгийн ихдээ 3 үйлчлүүлэгч авч байгаа. Тиймээс та өөрт тохирох цагаа сонгоод хүсэлтээ ирүүлснээр би тантай уулзаж амжих амжихгүйгээс хамаараад цагийг баталгаажуулна эсвэл татгалзаж өөр цаг санал болгох юм.

Уулзах цагаа хүлээх зуураа та сонирхож болох дараах нөөц боломжуудыг санал болгож байна. Үүнд:

  • Сэтгэл зүйн яаралтай тусламж хэрэгтэй бол Монгол дахь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн утас болох 70150520 руу залгаарай. Веб хуудас нь https://ncmh.gov.mn/

  • Улаанбаатар дахь бусад сэтгэл зүйн төвүүд, мэргэжилтнүүдийн тухай мэдээллийг https://Blindcare.mn/psycinfo/category/centers веб хуудсаас судлан холбогдох

  • ​Англи хэл дээр сэтгэл зүйн мэдлэгээ нэммээр байвал миний үзэх дуртай "School of Life"-ын Youtube channel дээрх хөөрхөн бичлэгүүдийг үзэж өөрийнхөө сэтгэл зүйг ойлгох 

  • Манай веб хуудсын Блог хэсэгт нийтлэгдсэн нийтлэлүүдийг унших.

Хүндэтгэсэн,

Сэтгэл зүйч А.Номин

Living Room with Gallery Wall

Хэдэн удаагийн уулзалт шаардлагатай вэ?

Хэмнэлттэй БАГЦ

Сэтгэл зүйчид хандаж байгаа шалтгаанаас хамаараад хэдэн удаагийн уулзалт буюу session шаардлагатай нь тодорхойлогддог.

 

Ихийг бага үнээр авах хэмнэлттэй багцуудыг сонирхох бол доор дараарай.

Заавар алхамууд

1

Сэтгэл зүйн зөвлөгөө

-ний үйлчилгээгээ сонгоно

1. Өсвөр нас (14-17)

2. Оюутан (18-24)

3. Ээж (0-1 настай хүүхэдтэй)

3. Хувь хүн (18-аас дээш)

гэх ангиллаас тохирсноо сонгоно. Эсвэл багцаа сонгоно.

2

Цаг захиалж,

баталгаажуулна

1. Тохирох өдөр цагаа сонгоно.

2. Төлбөрийн картны дугаарыг оруулан хялбар бөгөөд хурдан төлбөрөө төлж цагаа баталгаажуулна.

3

Дэлхийн хаанаас ч мэргэжлийн сэтгэл зүйн үйлчилгээг авна

1.Онлайн уулзалтын линк агуулсан автомат имэйл танд очно.

2.Товлосон цагтаа линк дээр дарж мэргэжлийн сэтгэл зүйчээс хэрэгтэй тусламжаа авна.

bottom of page