top of page
What is Counselling ?
Counseling is
a talking therapy that involves a trained counsellor/therapist listening to you and helping you find ways to deal with emotional issues.
NOMIN Altanzurkh
Meet the Counsellor
-
Ямар сэтгэл зүйч зөвлөгөө өгөх вэ?Сэтгэл зүйчийн танилцуулгыг эндээс уншаарай. Linked In хуудсыг мөн харах боломжтой. Товчхондоо: Австралийн Зөвлөгөөний Сэтгэл зүйчдийн Холбооны (ACA) итгэмжлэгдсэн сэтгэл зүйч Алтанзүрхийн Номин Сэтгэл Зүйн Бакалавр | Хэрэглээний сэтгэл судлалын тэнхим | Гриффитийн их сургууль, Австрали Улс
-
Хүүхдэд маань сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй юу?Хэрэв таны хүүхэд: сэтгэл санаа нь тогтворгүй болсон таагүй сэтгэл хөдлөл, мэдрэмж ихээр мэдрэх болсон зан төлөв нь гэнэт өөрчлөгдсөн суралцах, аливаа зүйлийг хийх сэдэл урам зориг доогуур байгаа гэр бүлийн гишүүд эсвэл найз нөхөдтэйгөө асуудалтай байгаа сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, удирдах чадварт суралцах хэрэгтэй байгаа гэх мэт аль нэг шинж тэмдгийг анзаарсан бол та сэтгэл зүйчтэй ярилцаад үзээрэй.
-
Өсвөр насны хүүхдэд маань сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй юу?Хэрэв таны өсвөр насны хүүхэд: өөрийн сэтгэл хөдлөлөө ойлгож удирдахад тусламж хэрэгтэй байгаа найз нөхөд, үерхэл гэх мэт харилцаа дээр мэргэжлийн хүнтэй ярилцаж зөв шийдвэрүүдийг гаргахад тусламж хэрэгтэй байгаа таньтай нээлттэй ярилцаж чадахгүй байгаа мэт санагдаж байгаа бол өөрийгөө илүү танин мэдэх, аюулгүй сонголтуудыг хийх, мэргэжлээ сонгоход тусламж хэрэгтэй байгаа мэт санагдсан бол та өөртөө эсвэл хүүхэддээ сэтгэл зүйн зөвлөгөө аваад үзээрэй.
-
Надад сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй юу?Хэрэв та: таагүй сэтгэл хөдлөл, мэдрэмж ихээр мэдрээд байгаа аливаа зүйлийг хийх сэдэл, урам зориг доогуур байгаа өөрийгөө илүү ойлгохыг хүсч байгаа сэтгэл хөдлөлөө удирдах арга техникүүд сурмаар байгаа ямар нэг шийдвэрийг гаргаж чадахгүй эргэлзээд байгаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцмаар байгаа бол сэтгэл зүйн зөвлөгөөний цаг аваад үзээрэй.
-
What is a Psychological Counseling PACKAGE?PACKAGES are course meetings. This means that you can bundle multiple appointments at a discounted price. See how to purchase and use the package:
-
Яаж зөвлөгөөний цаг авах вэ?Сэтгэл зүйн онлайн зөвлөгөөний цаг захиалахын тулд: 1. Нүүр хуудасны дээд булан дахь "Зөвлөгөөний цаг авъя" товч дээр дарна 2. Өөрт тохирох зөвлөгөөний ангиллаа сонгоно. Үүнд: Хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө (10-13 нас) 60 минут Өсвөр насны сэтгэл зүйн зөвлөгөө (14-17 нас) 60 минут Хувь хүний сэтгэл зүйн зөвлөгөө (18-аас дээш нас) 60 минут Нэг удаагийн үнэгүй 15 минутын уулзалт гэсэн сонголтууд байна. 3. Ангиллаа сонгосны дараа өөрт тохирох өдөр цагаа сонгоно. Танд харагдах цаг бол таны байршлаас хамааран автоматаар харуулж буй цагийн бүсийн цаг учир танд тохирох цагийг сонгоход л хангалттай. 4. Төлбөрөө онлайнаар төлж цаг захиалгаа баталгаажуулна. 5. Таны бүртгүүлсэн имэйл хаягт цаг баталгаажсан тухай мөн онлайн уулзалтад нэгдэх ZOOM линк очих болно. Ингээд цагаа захиалчихлаа! 😉
-
Надад тохирох цаг байхгүй, олдохгүй байвал яах вэ?Хэрэв цаг захиалах календар дээр гарч ирж буй цагууд танд тохирохгүй байвал: Та NominCounselling@gmail.com имэйл хаягруу зөвлөгөөний цаг захиалах гэтэл тохирох цаг байхгүй байгаа тухайгаа бичээд, өөрт тохирох цагуудаа бичиж хүсэлт илгээж болно. Жишээ нь "Надад АНУ, Чикагогийн цагаар Лхагва гарагт 11:00am- 1:00pm эсвэл Баасан гарагт 6:00pm-8:00pm цаг тохирч байгаа. Эдгээр цагуудаар цаг захиалах боломжтой юу?" гэж явуулахад болно. Таны санал болгосон цагийг сэтгэл зүйч өөрийн төлөвлөгөө календартай тулгаж хараад зөвшөөрсөн эсэхээ таны имэйл хаягруу 48 цагийн дотор хариу илгээх болно. Цаг тохирох амархан шүү! Хагас бүтэнсайн өдөр ч та цаг хүсч болно.
-
Онлайн зөвлөгөөнд хэрхэн бэлдэх вэ?Техник хангамж: Wi-Fi холбоостой байх. Камера, микрофон нь хэвийн ажилладаг компьютер дээрээс дүрс дууны асуудалгүй холбогдвол илүү дээр. 60 минут танд/таны хүүхдэд саад болох зүйлгүй байх Сууж ярилцахад тохиромжтой, дуу чимээгүй орчинд байх Бичиж тэмдэглэх, эсвэл дасгал ажиллаж магадгүй тул цаас, бал бэлдэх Ам цангах талтай тул уух зүйл бэлдэх (нулимс гарах тохиолдолд хуурай сальфетка ойр байвал мөн тустай байдаг)
-
Хүүхдийн 60 минутын онлайн зөвлөгөө ямар бүтэцтэй явдаг вэ?Хүүхдийн 60 минутын онлайн зөвлөгөөний явц: Эхний 10-15 минут: Хүүхэд ба эцэг эх, асран хамгаалагчтай (1 эсвэл 2 том хүн байж болно) танилцана. Зөвлөгөөнд цаг авч ярилцах болсон гол шалтгаан буюу санаа зовоож буй асуудалтай танилцана. Үндсэн 30- 45 минут: Хүүхэдтэй ганцаарчлан ярилцана. Эцэг эх, асран хамгаалагч түр өөр өрөөнд байж, хүүхдэд тухтай чөлөөтэй ярих боломжийг олгож, аюулгүй тухтай өрөөнд хүүхдийг сэтгэл зүйчтэй үлдээнэ. Сэтгэл зүйч хүүхэдтэй тухайн асуудлын үүсэл гарал, хүндрэл, өөрт болон бусдад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон тухайн асуудалтай холбоотой үйлдэл, сэтгэл хөдлөл, бодол зэргийг дэлгэрэнгүй ярилцана. Сүүлийн 5-15: Энэхүү асуудалтай холбоотой дүгнэлтийг сэтгэл зүйч хүүхдэд хэлнэ. Эцэг эхэд нь юу гэж хэлэх гэж байгааг сэтгэл зүйч хүүхдэд хэлж зөвшөөрлийг нь авсны дараа эцэг эхээ дуудаж өрөөнд оруулж ирэхийг хүснэ. Сэтгэл зүйч эцэг эх ба хүүхэд бүгдэд нь уулзалтын дүгнэлтийг хэлж, хэрхэн шийдвэрлэж болох вэ гэсэн туршиж үзэх сэтгэл хөдлөл/зуршил менежментийн арга (гэрийн даалгавар) өгнө. Энэхүү туршиж үзэх шинэ "арга" (гэрийн даалгавар) бол зөвлөгөөий хамгийн чухал хэсэг юм. Дахин уулзах дараагийн уулзалтыг долоо хоногийн дараа байхаар шууд товлож болно, эсвэл хугацаа заалгүйгээр дараа хүссэн үедээ дахин холбогдож цаг авч болно.
-
Хувь хүний 60 минутын зөвлөгөө ямар бүтэцтэй явдаг вэ?Эхний 10-15 минут: Зөвлөгөөнд цаг авч ярилцах болсон гол шалтгаан буюу санаа зовоож буй асуудалтай танилцана. Үндсэн 30- 45 минут: Тухайн асуудлын үүсэл гарал, хүндрэл, өөрт болон бусдад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон тухайн асуудалтай холбоотой үйлдэл, сэтгэл хөдлөл, бодол зэргийг дэлгэрэнгүй ярилцана. Сүүлийн 5-15: Энэхүү асуудалтай холбоотой дүгнэлтийг сэтгэл зүйч хэлж, хэрхэн шийдвэрлэж болох вэ гэсэн туршиж үзэх сэтгэл хөдлөл/зуршил менежментийн арга (гэрийн даалгавар) өгнө. Энэхүү туршиж үзэх шинэ "арга" (гэрийн даалгавар) бол зөвлөгөөий хамгийн чухал хэсэг юм. Дахин уулзах дараагийн уулзалтыг долоо хоногийн дараа байхаар шууд товлож болно, эсвэл хугацаа заалгүйгээр дараа хүссэн үедээ дахин холбогдож цаг авч болно.
-
Цагаа цуцлахаар бол яах вэ?Та товлосон цагаа 48 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрвээ та 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу. Цагаа цуцлах тухайгаа дараах аргуудаас хүссэн аргаа сонгон мэдээллэж болно: Имэйл бичих- NominCounselling@gmail.com имэйл хаягруу богинохон имэйл бичих "........ нэр дээр .... имэйл хаягтайгаар Лхагва гараг цаг авсан байгаа, тэрийгээ цуцламаар байна :) " гэх мэт. Эсвэл Веб хуудас дээр захиа илгээх- Веб хуудас дээрх "Холбогдъё" зэс дээр "захиа илгээнэ үү" хэсэг дээр нэр имэйл, захиа хүсэлтээ бичээд "илгээх" товч дээр дарахад л хангалттай. 48 цагаас өмнө цуцлахаа мэдээллэсэн бол таны төлбөр 5-10 ажлын өдөр дотор 100% буцаан олгогдох болно.
-
Төгрөг (₮) -өөр Монгол дансаар төлбөрөө хийж болох уу?Болно оо, ингэхдээ: "Зөвлөгөөний цаг захиалъя" зэсээр дамжин өдөр цагаа сонгож, төлбөр төлөлтийн хэсэгт "CREDIT/DEBIT CARDS" сонголтын оронд "OFFLINE PAYMENT" сонголтыг сонгоно. Ингээд зааврын дагуу Хаан банкны данс 5400 880 095 А.Номин дансруу (утга дээр нэр утасны дугаараа бичиж) MNT төгрөгийн дүнг шилжүүлнэ. Монгол төгрөгөөр ямар үнэтэйг товч энд давхар оруулъя: Хүүхдийн болон Өсвөр насны сэтгэл зүйн зөвлөгөө (60 минут) ₮70'000 Хувь хүний сэтгэл зүйн зөвлөгөө (60 минут) ₮130'000
-
Төлбөрийн буцаан олголт байгаа юу?Байна аа. Хэрэв та товлосон цагаасаа 48 цагийн өмнө цуцлавал буцаан олголт 100% боломжтой. Харин та 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.
bottom of page