top of page
Writer's pictureА.Энх-Орчлон

"Wheel of Life" буюу Аз жаргалтай амьдралын хүрдийг ашиглах заавар

Updated: Aug 14

Та одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун байна уу?

Амьдралаа дээшлүүлэхийн тулд ямар нэгэн зүйл хийсэн ч болж өгөхгүй байна уу?

Тэгвэл энэхүү блогт амьдралын хүрдийг ашиглан амьдралдаа хэрхэн сэтгэл хангалуун байхыг зөвлөх гэж байна. (Дэвтэр, үзгээ бэлдээрэй.)

Амьдралын хүрд гэж юу вэ?

Амьдралын хүрд нь өөрийн амьдралыг хэр тэнцвэртэй болон аз жаргалтай байгааг харж болохуйц нэгэн дасгал ажил юм. Хүрд нь ихэвчлэн 8 талбараас бүрддэг ба эдгээрийг 1 - 10-ын хооронд өөрийн сэтгэл хангалуун байгаа байдал дээрээ тулгуурлан будна. Ингэж будсанаар та өөрийнхөө талаар мэдэх боломжтой буюу тухайн 8 талбараас алийг нь илүү чухалчилж авч үздэгээ мэднэ. Мөн таныг илүү сэтгэл хангалуун амьдрахын төлөө юунд анхаарал хандуулах болон цагаа зарцуулахыг тань харуулах юм.


Хэн үүнийг бүтээсэн бэ?

Паул Ж.Мэер (Paul J.Meyer) гэдэг хүнээс амьдралын хүрдийг үүдэлтэй гэж үздэг [1]. Мэер нь хүмүүсийг зорилгоо биелүүлэхэд болон манлайлагч болоход нь туслахаар олон төрлийн хөтөлбөрийг зохион байгуулж байсан ба үүний нэг нь “Амьдралын хүрд” билээ.

Амьдралын хүрд
"Wheel of Life" - Амьдралын хүрд

Амьдралын хүрдийг хэрхэн бөглөх вэ?

  1. 8 талбараа ажиглана.

  2. Доор байгаа асуултад хариулан дундаж оноог хүрдэн дээр будна. Будахдаа өөрийн сэтгэл хангалуун байгаа байдал дээрээ тулгуурлан 1 - 10-ын хооронд үнэлэн будна. (1 - Сэтгэл хангалуун бус, 10 - Тун сэтгэл хангалуун.)

  3. Будсаны дараа дахин асуултад хариулна. Энэ нь аль талбар дээр ямар үйлдэл хийх хэрэгтэй байгаагаа олоход туслах болно.


Ахисан шатны эргэцүүлэл

Амьдралын талбаруудаа илүү нарийвчилж анализ хийхийг хүсвэл дараах асуултад хариулаад дундаж үнэлгээг хүрдэн дээрээ будаж болно. Доорх асуултуудыг @TinabelStationary тэмдэглэлийн дэвтэрээс орууллаа.


Карьер/сурлага

 __/10

Миний ажил миний зорилго, хүсэл тэмүүлэл, авьяас чадвартай уялддаг

__/10

Би үүнийг хийснээр тасралтгүй хөгжин дэвшиж, ур чадвараа сайжруулах боломжтой

__/10

Надад өөрийн хүсэж буй амжилтад хүрэх бодит төлөвлөгөө бий

__/10

Дундаж үнэлгээ

Гэр бүл, хайртай хүмүүс

__/10

Би хайртай хүмүүстэйгээ хүндлэл, дэмжлэгээр дүүрэн харилцаатай

__/10

Би хайртай хүмүүстээ хангалттай цаг гаргаж, тэдэнд онцгой анхаарал хандуулдаг

__/10

Би өөрийн хүссэн, эрүүл, аз жаргалтай харилцааны төлөө хичээл зүтгэл гаргадаг

__/10

Дундаж үнэлгээ

Найз нөхөрлөл, нийгмийн хүрээлэл

__/10

Би дотны найзуудтайгаа эрүүл, илэн далангүй, утга учиртай харилцаатай

__/10

Би найз нөхдийн холбоо, нийгмийн харилцаагаа хадгалахад хангалттай цаг зарцуулдаг

__/10

Би ажлаас гадуурх сонирхлын бүлэгт харьяалагдаж, дуртай үйл ажиллагаа, арга хэмжээндээ оролцдог

__/10

Дундаж үнэлгээ

Амралт, чөлөөт цаг

__/10

Би алжаал, ядаргаагаа тайлж, өөртөө амралт, чөлөөт цаг олгож чаддаг

__/10

Би инээлдэж, хөгжилдөх, дурсамж бүтээх, адал явдалд гарах боломжийг аль болох алддаггүй

__/10

Надад өөрийгөө цэнэглэж, баяр хөөр, эрч хүч авдаг хобби бий, түүндээ би цаг зарцуулдаг

__/10

Дундаж үнэлгээ

Эрүүл мэнд

__/10

Би биеэ эрүүлээр мэдэрдэг бөгөөд эрүүл мэнддээ анхаардаг

__/10

Надад хооллолт, хөдөлгөөний тогтсон эрүүл дэглэм, дадал зуршил бий

__/10

Би гоо сайхандаа хангалттай анхаарч, өөрийгөө арчилж торддог

__/10

Дундаж үнэлгээ

Мөнгө санхүү

__/10

Би санхүүгийн хувьд айх аюулгүй

__/10

Би санхүүгийн зорилгод минь ойртуулах алхмуудыг идэвхтэй хийж, өөрийгөө хөгжүүлдэг

__/10

Би мөнгөө хариуцлагатайгаар зарцуулж, хуваарилж, зөв зүйлдээ хөрөнгө оруулалт хийдэг

__/10

Дундаж үнэлгээ

Хувь хүний хөгжил

__/10

Би өөрийн оюун ухаан, боловсрол, сэтгэлзүйн хөгжилд сэтгэл хангалуун байдаг

__/10

Надад амьдралын тодорхой зорилго, хүсэл мөрөөдөл, түндээ хүрэх төлөвлөгөө бий

__/10

Би өөрийнхөө шилдэг хувилбар байхын төлөө тасралтгүй суралцаж, хөгжиж, сайн дадлууд бүтээдэг

__/10

Дундаж үнэлгээ

Хүрээлэн буй орчин

__/10

Миний ажиллаж, амьдардаг орчин эрүүл, аюулгүй

__/10

Би ажлын ширээ, гэр, машинаа эмх цэгцтэй, илүү зүйлгүй, ариун цэвэр байлгадаг

__/10

Би гэрээсээ тав тух, сэтгэл ханамж, тайван байдлыг мэдэрдэг

__/10

Дундаж үнэлгээ


Будсаны дараа өөрөөсөө асуух асуултууд:

(Доорх асуултуудын санааг TheCoachingToolsCompany [3] -гаас авлаа.)


  1. Өөрийн хүрдийг харахад юу мэдрэгдэж байна вэ?

  2. Ямар нэгэн гайхмаар зүйл байна уу?

  3. Өөрийг тань гайхшируулаагүй зүйл байна уу?

  4. Аль талбарт илүү их анхаарал хэрэгтэй байна вэ?

  5. Аль талбар дээр цаг зарцуулахдаа баярлаж байна вэ?

  6. Үйлдэл хийх хэрэгтэй ч хийхийг хүсэхгүй байгаа талбар аль нь вэ?

  7. Эдгээр талбаруудад одоогоор хэр их цаг зарцуулдаг вэ?

  8. Эдгээр талбаруудад ирээдүйд хэр их цаг зарцуулахыг хүсэж байна вэ?

  9. Будсан оноондоо хүрэхийн тулд юу юу хийж байсан бэ? Үр дүнтэй байсан юм шиг санагдаж байна уу?

  10. Эдгээр талбараас алийг нь илүү сайжруулмаар буюу 10 оноотой болгомоор байна вэ?

  11. Юу хийвэл талбаруудын оноо 10 болох вэ?

  12. Ямар үйлдлийг хийхээ болимоор байна вэ?

  13. Хүссэн амьдралаараа амьдрахын тулд юу саад болж байна вэ?

  14. Өөрчлөлт хийхийн тулд болон сэтгэл хангалуун байдлаа нэмэхийн тулд хэнээс, ямар тусламж авах вэ?

  15. Бүх талбарыг тэнцвэртэй байлгахын тулд хийж болох үйлдэл юу вэ?

  16. Эхлээд ямар өөрчлөлтийг хиймээр байна вэ?

  17. Тэр өөрчлөлтийн эхний алхам юу вэ? (Жижиг байсан ч болно.)

  18. Өнөөдөр эсвэл дараагийн 24 цагийн дотор юу хийх вэ?

  19. Тухайн сонгосон талбартаа хэрхэн цаг гаргах вэ?

  20. Хийх гэж байгаа үйлдэлд тань саад болж магадгүй зүйл юу вэ? Хэрхэн түүнийг зогсоох вэ?

  21. Тухайн үйлдлийг хэрхэн өөрт тааламжтай болгож болох вэ?

  22. Тэр үйлдлээ хийсэн гэдгээ яаж батлах вэ?

  23. Өөрийнхөө талаар юу сурч авсан бэ?



Мэдээллийн эх үүсвэр:

[2] Tinabel Stationary Essential Planner: https://www.facebook.com/TinabelStationery



49 views

Comentarios


bottom of page