Хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн үе шатууд, өсвөр насны хүүхдээ сэтгэл зүйн дархлаатай, сэтгэлийн хаттай, өөртөө итгэлтэй хүн болгон өсгөхөд юу чухал вэ? Хүүхдийнхээ дэлгэцийн цагийг багасгахын тулд ямар арга ашиглах вэ? гэх мэт чухал зөвлөгөө, аргуудыг 90 минутын ярилцлага өглөө. Таалан сонордоно уу.
Дараах сэдвээр ярилцлаа. Харьцангуй урт ярилцлага учраас та дараах цагийн задаргааг харж байгаад хүссэн сэдэв рүүгээ алгасаад сонсох боломжтой.
0:00 - Эхлэл
0:35 - Сэтгэл зүйч А.Номин танилцуулга
3:02 - Монголчууд сэтгэл зүйчид хэр их хандаж байна вэ?
5:13 - Сэтгэл зүйн зөвлөгөө засал өгөхөд та дан онол ашигладаг уу? Зөн совин мэдрэмжээрээ явдаг уу?
7:24 - Хүүхдийн нийгэм-сэтгэл зүйн үе шатууд Eric Erikson
9:17 - Сэтгэл зүйн хөгжил - 0-1.5 настай хүүхэд "Итгэх үү? | Үл итгэж, айдастай байх уу?" шат
11:51 - Сэтгэл зүйн хөгжил - 1.5-3 настай хүүхэд "Биеэ даах уу? | Ичиж санаа зовж эргэлзэх үү?" шат
13:01 - Сэтгэл зүйн хөгжил - 3-5 настай хүүхэд "Санаачилгатай байх уу? | Санаа зовнил, гэмшилтэй байх уу?" шат
15:00 - Сэтгэл зүйн хөгжил - 5-12 настай хүүхэд "Хичээнгүй бүтээлч байх уу? | Өөрийн чадвартаа итгэлгүй, хичээдэггүй болох уу?" шат
17:04 - Сэтгэл зүйн хөгжил - 12-18 настай хүүхэд "Өөрийгөө олох уу? | Өөрийгөө хэн гэдгийг олохгүй, эргэлзэж төөрөх үү?" шат
22:17 - Эцэг эхчүүд ямар байвал, ямар орчин бүрдүүлбэл өсвөр насны хүүхдүүд чөлөөтэй, нээлттэй ярилцаж эхлэх вэ?
30:25 - Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах орчин бүрдүүлэх арга, харилцаа итгэлцлийг дэмждэг арга (тоглоом, болзоо)
33:13 - Хүүхдийн орон зайг хүндлэх, хил хязгаарыг ойлгуулах, хөгжүүлэх нь яагаад чухал вэ?
42:23 - Дэлгэцийн хамаарал, их цаг өнгөрөөх нь хүүхдийн, өсвөр насныхны сэтгэл зүйд ямар сөрөг нөлөөтэй вэ?
47:02 - Хүүхдийнхээ дэлгэц харж байгаа цагийг юугаар орлуулах вэ? АРГУУД
54:09 - "Хайр нь дотроо, Хал нь гаднаа" зөв үү? Гоё үгсийг хэлж байх нь хэр чухал вэ? Дүүтэй хүүхдэдээ анхаарах нь
56:00 - Өсвөр насны хүүхдээ сэтгэл зүйн дархлаатай, сэтгэлийн хаттай, өөртөө итгэлтэй болгохыг хүсвэл...
58:55 - Өсвөр насныхан яагаад эрсдэлтэй үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй хийдэг вэ? Үүнийг яаж урьдчилан сэргийлэх вэ, аав ээжүүд?
1:02:07 - Санал болгох сэтгэл зүйн ном "The Art of Loving"
1:05:26 - Эцэг эхчүүд өөрсдийгөө хайрлах, халамжлах яагаад чухал вэ? Хүүхэдтэйгээ сэтгэл хөдлөлөө илэн далангүй ярилцахын ач тус
1:11:12 - Санал болгох сэтгэл зүйн ном "Good Reasons for Bad Feelings"
1:12:28 - Гутрах гуниглах сэтгэл хөдлөлийн цаад үүрэг, шалтгаан
1:16:42 - Гэмт хэрэг үйлдэгчдийн сэтгэл зүй- хүүхэд насны шарх
1:20:00 - Хүүхдээ хайраар тэтгэх ба хэт эрх болгож хэт дураараа аашилдаг нэгэн болгож өсгөхийн ялгаа, зааг, тэнцвэрийг яаж олох вэ?
1:24:12 - Аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүүхэд өсгөхийн тулд ...
1:29:05 - А.Номин сэтгэл зүйчтэй яаж холбогдож, сэтгэл зүйн зөвлөгөөний цаг авах вэ?
Хамгийн чухал 3 хэсэг
Хэрвээ танд 15-20 минутын л зав байгаа бол хамгийн чухал сонсох хэрэгтэй гэсэн 3 хэсгийг би онцолъё гэж бодлоо.
1. Хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн үе шат (нийт 4 минут)
Бага насны хүүхэдтэй бол эдгээр сэтгэл зүйн шатыг ойлгох нь маш чухал. Эдгээр шатуудад эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг дараах хэсгүүдийг 4 минут зарцуулан сонсоорой.
13:01 - Сэтгэл зүйн хөгжил - 3-5 настай хүүхэд "Санаачилгатай байх уу? | Санаа зовнил, гэмшилтэй байх уу?" шат
15:00 - Сэтгэл зүйн хөгжил - 5-12 настай хүүхэд "Хичээнгүй бүтээлч байх уу? | Өөрийн чадвартаа итгэлгүй, хичээдэггүй болох уу?" шат
17:04 - Сэтгэл зүйн хөгжил - 12-18 настай хүүхэд "Өөрийгөө олох уу? | Өөрийгөө хэн гэдгийг олохгүй, эргэлзэж төөрөх үү?" шат
2. Өсвөр насны хүүхдээ дэмжих, буруу сонголтоос нь хамгаалах (нийт 10 минут)
Өсвөр насны хүүхэдтэй бол доорх өсвөр насны хүүхдээ хэрхэн дэмжих үү, хүүхдийнхээ итгэлийг хэрхэн буцаан олж авах уу, яаж тантай нээлттэй байх орон зайг бүрдүүлж өгөх вэ? Орон зайг хүндлэх, хил хязгаарыг ойлгуулах нь буруу сонголтоос тэднийг хамгаалж байдаг гэдгийг 10 минут зориулан сонсоорой.
22:17 - Эцэг эхчүүд ямар байвал, ямар орчин бүрдүүлбэл өсвөр насны хүүхдүүд чөлөөтэй, нээлттэй ярилцаж эхлэх вэ?
30:25 - Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах орчин бүрдүүлэх арга, харилцаа итгэлцлийг дэмждэг арга (тоглоом, болзоо)
33:13 - Хүүхдийн орон зайг хүндлэх, хил хязгаарыг ойлгуулах, хөгжүүлэх нь яагаад чухал вэ?
...
56:00 - Өсвөр насны хүүхдээ сэтгэл зүйн дархлаатай, сэтгэлийн хаттай, өөртөө итгэлтэй болгохыг хүсвэл...
58:55 - Өсвөр насныхан яагаад эрсдэлтэй үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй хийдэг вэ? Үүнийг яаж урьдчилан сэргийлэх вэ, аав ээжүүд?
3. Дэлгэцийн цагийг бууруулах аргууд (нийт 5 минут)
Хүүхдийнхээ дэлгэцийн хамааралд санаа зовж байгаа бол дараах аргуудыг 5 минут сонирхон сонсоорой.
42:23 - Дэлгэцийн хамаарал, их цаг өнгөрөөх нь хүүхдийн, өсвөр насныхны сэтгэл зүйд ямар сөрөг нөлөөтэй вэ?
47:02 - Хүүхдийнхээ дэлгэц харж байгаа цагийг юугаар орлуулах вэ? АРГУУД
Сонсоод л баймаар хэрэгцээтэй, гоё ярилцлага байна. Олон хүн сонсоосой. Одоохондоо Хүүхэдгүй ч, хүүхэдтэй болохоороо яах хэрэгтэйг сайн ойлголоо. Баярлалаа. Амжилт хүсье.
Дэлгэц үзэх цагийг юугаар орлуулах вэ гэдэг зөвлөгөө аргууд их таалагдлаа, туршиж хэрэгжүүлэхийг хичээнээ. Баярлалаа ^^