top of page
Brown Flower Vases

Онлайн уулзалт

Хувь хүний ганцаарчилсан зөвлөгөө

(18 наснаас дээш) Төлбөрийн сонголт: ₮165.000 | $50 | £40

1 h
40 Британийн фунт
Online

Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээний тухай

Төлбөрийн сонголт: ₮165.000 | $50 | £39 Таны сэтгэл зүйн сайн сайхан байдал, эрүүл мэнд, сэтгэл хөдлөлийн ур чадваруудыг дэмжих сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ. Ямар ч асуудлаар хувь хүн ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө авч болно. Хэцүү эсвэл ойлгомжгүй сэтгэл хөдлөл, мэдрэмж мэдрэх, шийдвэр гаргахад эргэлзэх, асуудалтай зан авир, зуршлаа өөрчлөхийг хүсэх, харилцааны асуудлаа шийдвэрлэхэд туслалцаа хэрэгтэй байх, сэтгэл зүйн эрүүл мэнд нь анхаарал хэрэгтэй байгааг анзаарах гэх мэт туслалцааг авч болно. 60 минутын онлайн зөвлөгөөний явц: 1. Эхний 10-15 минут: Зөвлөгөөнд цаг авч ярилцах болсон гол шалтгаан буюу санаа зовоож буй асуудалтай танилцана. 2. Үндсэн 30- 45 минут: Тухайн асуудлын үүсэл гарал, хүндрэл, өөрт болон бусдад хэрхэн нөлөөлж байгаа талаар болон тухайн асуудалтай холбоотой үйлдэл, сэтгэл хөдлөл, бодол зэргийг дэлгэрэнгүй ярилцана. 3. Сүүлийн 5-15: Энэхүү асуудалтай холбоотой дүгнэлтийг сэтгэл зүйч хэлж, хэрхэн шийдвэрлэж болох вэ гэсэн туршиж үзэх сэтгэл хөдлөл/зуршил менежментийн арга (гэрийн даалгавар) өгнө. Энэхүү туршиж үзэх шинэ "арга" (гэрийн даалгавар) бол зөвлөгөөий хамгийн чухал хэсэг юм. Дахин уулзах дараагийн уулзалтыг долоо хоногийн дараа байхаар шууд товлож болно, эсвэл хугацаа заалгүйгээр дараа хүссэн үедээ дахин холбогдож цаг авч болно. Онлайн зөвлөгөөнд хэрхэн бэлдэх вэ? 1. Техник хангамж: Wi-Fi холбоостой байх. Камера, микрофон нь хэвийн ажилладаг компьютер дээрээс дүрс дууны асуудалгүй холбогдвол илүү дээр. 2. 60 минут танд саад болох зүйлгүй байх 3. Сууж ярилцахад тохиромжтой, дуу чимээгүй орчинд байх 4. Бичиж тэмдэглэх, эсвэл дасгал ажиллаж магадгүй тул цаас, бал бэлдэх 5. Ам цангах талтай тул уух зүйл бэлдэх (нулимс гарах тохиолдолд хуурай сальфетка ойр байвал мөн тустай байдаг)


Цаг цуцлах тухай

Та товлосон цагаа 24 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрвээ та 24 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.


Холбоо барих

+97699849964

Nomincounselling@gmail.com

Улаанбаатар, Mongolia


Хэмнэлттэй БАГЦууд

Танд тохирсон курс уулзалт бүхий багцаа сонгоорой

  • Өсвөр насны x4 БАГЦ

    75£
    Нийт 4 удаагийн уулзалтын багц | ₮380'000 ➤ ₮330'000 | $98 | £75
    Valid for 3 months
    • Өсвөр насны сэтгэл зүйн зөвлөгөө (60 минут 4 удаа)
  • Миний х3 БАГЦ

    105£
    Нийт 3 удаагийн уулзалтын багц ₮495'000 ➤ ₮460'000 | $135 | £105
    Valid for 3 months
    • Хувь хүний сэтгэл зүйн зөвлөгөө (60 минут 3 удаа)
  • Миний х5 БАГЦ

    135£
    Нийт 5 удаагийн уулзалтын багц ₮825'000 ➤ ₮585'000 | $175 | £135
    Valid for 6 months
    • Хувь хүний сэтгэл зүйн зөвлөгөө (60 минут 5 удаа)
  • Хамгийн ИХ хэмнэлттэй нь

    Миний х8 БАГЦ

    200£
    Нийт 8 удаагийн уулзалт | ₮1'320'000 ➤ ₮880'000 | $260 | £200
    Valid for 12 months
    • Хувь хүний сэтгэл зүйн зөвлөгөө (60 минут 8 удаа)
bottom of page